Сургалтын Орчин
АШУҮИС нь улсын төсвийн болон сургуулийн хөрөнгө оруулалтаар 2019 онд сургууль, эмнэлгийн зориулалттай 5 давхар бүхий МАУОУС, МАУТЭмнэлгийн 3,901,82 м/кв өөрийн эзэмшлийн барилгыг ашиглалтад хүлээн авч үйл ажиллагаа явуулж байна. АШУҮИС нь барилга байгууламж материаллаг нөөцийн хувьд сургалт, эрдэм шинжилгээний үйл ажиллагааг хэвийн явуулах, суралцаж буй оюутан, резидент, магистрант, докторант, мэргэжил дээшлүүлж буй мэргэжилтний бие дааж суралцах, эрдэмтэн багш нарын сургалтын үйл ажиллагааг ая тухтай нөхцөлд явуулах, мэдлэг боловсролоо дээшлүүлэх нөхцөл бололцоог бүрдүүлэн ажиллаж байна.
МАУОУС нь АШУҮИС-ийн зүүн кампусийн А блокт 4, 5 давхарт мэргэжлийн 6 тэнхим, хичээлийн 11 анги тэнхим С блокийн 3 давхарт Монгол Уламжлалт Анагаах Ухааны Хүрээлэнд эмнэлзүйн лаборатори судалгаа шинжилгээ явуулж байна. Зүү төөнө засал, эмийн түүхий эдийн ур чадварын 2 төв, лекцийн заал, дадлагын өрөөг орчин үеийн дэвшилтэт “Смарт индэр”-ээр тоноглож, прожектор, самбараар бүрэн тоноглогдсон, уламжлалт эмчилгээ, зүү төөнө заслын, ховор эмийн түүхий эдийн тарималжуулалтын ур чадварын төвүүдийг тус тус байгуулан байгуулан хичээллэж байна.
Хичээлийн нийт өрөөний 70% нь нэг оюутанд ногдох талбайн нормыг хангасан ба хичээлийн нийт өрөөнүүд сургалтын байранд тавигдах эрүүл ахуйн бусад үзүүлэлтийг (гэрэлтүүлэг, чийглэг, температур) бүрэн хангасан байдаг. Мэргэшүүлэх хичээлийн суудлын тоо 12-16, нэг оюутанд ногдох талбай 2-2.2м2 байсан.
Хичээлийн өрөө нь 14-20 суудалтай. Нэг оюутанд ногдох 1-2.85м2 ба мэргэшүүлэх чиглэлээр бага бүлгээр хичээллэх оюутны тоо 13-аас ихгүй байдаг.
Одоо АШҮУИС нь 3200 суудал бүхий хичээлийн 3 байр, 1200 оюутан амьдрах хүчин чадалтай оюутны 3 байр, амралтын цогцолбор 2 зэрэг үндсэн барилга байгууламжтайгаар үйл ажиллагаа явуулж байна. Нийт хичээлийн байруудын барилгын ашигтай талбай 24942 м2, сургуулийн түшиц эмнэлэг, клиник дээр байгаа хичээлийн өрөөнүүдийн талбай 3240м2, бүгд 28182м2 байгаа бөгөөд 1 суралцагчид 3,2м2 талбай ноогдож байгаа нь “Олон нийт, иргэний барилга БНбД 31-03-03” дүрмийн 2.7 дахь заалтыг хангаж байна.
Мөн оюутны http://elearning.mnums.edu.mn/ цахим системд ерөнхий суурь хичээл, мэргэжлийн болон мэргэшүүлэх хичээлийн лекцүүд дижитал аудио болон видео дүрс хэлбэрээр хүргэдэг.
Монгол анагаах ухааны олон улсын сургуулийн оюутнууд суурь дамжааны эхний 1, 2 дахь жилдээ ерөнхий суурь хичээлийг АШУҮИС-ийн Био-Анагаахын сургуулийг түшиглэн суралцдаг. Энэ сургалтын хүрээнд бичил амь дархлаа судлал, эрүүл зүйн микробиологи, гистологи, анатоми, биохими зэрэг хичээлийг тухайн хичээлийн лаборатори, сургалтын кабинетуудад судлан мэдлэг, ур чадвар эзэмшдэг.
Мэргэжлийн суурь болон мэргэшүүлэх хичээлүүдийг сургалтын хүрээнд МАУОУС-ийн 11 хичээлийн танхим, 5 ур чадварын төв, МАУТЭ, Монг-эм, Ачуут гол, УАУТХ, Баясгалантай дэлхий, Натур мед, Эрхэс сувилал, Бүсийн оношлогоо эмчилгээний уламжлалтын төвүүд, Хужирт рашаан сувилал, Шаргалжуут рашаан сувилал, зэрэг гэрээт байгууллагуудыг түшиглэн суралцдаг.
Зүү төөнө заслын эмнэлзүйн ур чадварын өрөө
Зүү төөнө заслын тэнхмийн ур чадварын өрөө нь 2015 онд байгуулагдсан ба доторх тоног төхөөрөмж нь 2016.08 сард БНХАУ-аас орж ирсэн. Өрөөг нийт 60 гаруй сая төгрөгний тоног төхөөрөмж аппаратуудаар тохижуулсан. Сургалтаар нэг дор 15 хүүхдийн хичээл орох боломжтой. Эмнэлзүйн ур чадварын төв нь эмнэлгийн дуураймал орчинд тусгай хөтөлбөрөөр эмнэлзүйн ур чадвар эзэмшүүлэх сургалтыг зохион байгуулах юм.
Зүү төөнө заслын эмнэлзүйн ур чадварын өрөө нь дадлагын хичээлийн дуураймал орчин бүхий симуляци өрөө болгон УА-ын их эмчийн 4 дамжааны оюутнуудад “Суваг хэрдэс, сүвийн байршил зүй”, “Зүү эмчилгээ”, ЗТЗ-ын 3 дамжаанд “Суваг хэрдэс, сүвийн байршил зүй”, ЗТЗ-ын 4 дамжаанд “Зүү эмчилгээ”, ЗТЗ 5 дамжаанд “Зүү эмчилгээний жор”, ЗТЗ-ын 6 дамжаанд “Зүү эмчилгээ” хичээлүүдийг орж байна.
Уламжлалт бариа заслын эмнэлзүйн ур чадварын өрөө
Уламжлалт бариа заслын эмнэлзүйн ур чадварын өрөө нь гардан үйлдэл хийхэд зориулагдсан уламжлалт бариа заслын хэрэгслүүд болон төөнө, хатгуур, хануур заслын багаж, үзүүлэн материалаар хангагдсан гардан сургалтын бааз хичээлийн өрөө юм.
- Эмнэлзүйн ур чадварын төв нь эмнэлгийн дуураймал орчинд тусгай хөтөлбөрөөр эмнэлзүйн ур чадвар эзэмшүүлэх сургалтыг зохион байгуулах
- Эмнэлзүйн ур чадварын төв нь орчин үеийн тоног төхөөрөмжид суурилан суралцагсад бие даан ажиллах, эрсдэл учруулахгүйгээр эмнэлзүйн ур чадварт сургах дадлага хийх, клиникийн сургалтанд бэлтгэх
- Суралцагсдад зайлшгүй эзэмших ур чадварыг бүрэн эзэмшүүлж тэдний гардан хийх ур чадварыг бодитой үнэлэх
- Багш, оюутны эргэх холбоо, хамтын ажиллагаа сайжирч, эмнэлзүйн тохиолдол дээр асуудлыг шийдвэрлэж сурах болно.
Уламжлалт анагаахын засалчын эмнэлзүйн ур чадварын өрөө
2016 онд Японы Токио Ариаке их сургуультай хамтарсан хөтөлбөр болонбайгуулагдсан. Уламжлалт анагаахын засалч мэргэжилтний эмнэлзүйн ур чадварыг түвшин ахих зорилготойгоор МАУТЭ-ийг Спорт, зөөлөн эдийн гэмтлийн тасаг нь төгсөлтийн өмнөх, төгсөлтийн дараах сургалт, эрдэм шинжилгээ, туршилт судалгаа, мэргэжлийн болон нийтэд чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг. Жүдо бариа заслын ур чадварыг эзэмшсэн Уламжлалт анагаахын засалч мэргэжилтнүүдийн эмнэлзүйн ур чадварыг ахиулах АШУҮИС, МАУТЭ-ийн Спорт, зөөлөн эдийн гэмтлийн тасаг нь АШУҮИС-ийн МАУОУС-ийн бүрэлдэхүүн нэгж юм Эмнэлзүйн ур чадварын өрөө нь сургалтын хэрэглэгдэхүүнээр бүрэн тоноглогдсон. Биеийн яс, булчингийн том жижиг хэмжээний үзүүлэн, гэмтлийн үйд хийх боолт чигийн ашиглагдах хатуу болон зөөлөн материалуудаар бүрэн хангагдсан. Спорт зөөлөн эдийн гэмтлийн тасаг нь tens, super tens, super sonic, wrinkle sonic, SSP, hot pack, softlasery, CPM system, 3KVA down transformes, massager pen, massage GUN, Ulitrasound ЭХО зэрэг аппаратуудыг ашиглан зөөлөн эдийн бэртэл гэмтлийн оношилгоо зэрэг үзлэг, эмчилгээ, зөвлөгөөг хийж байна.