Мэндчилгээ

Д.Цэнд-Аюуш

МАУОУС-ийн захирал

АУ-ны доктор, профессор 

АШУҮИС-ийн МАУОУС нь Уламжлалт анагаах ухааны орчин цагийн дэг, сургуулийг үндэслэгч, МУ-ын Хүний гавъяат эмч, профессор Н.Төмөрбаатарын санаачлагаар Монголын уламжлалт анагаахын тэнхим нэртэйгээр 1990 онд байгуулагдаж, Монгол улсад Уламжлалт анагаах ухааны чиглэлээр дээд мэргэжилтэй эмч, мэргэжилтэн бэлтгэж эхэлсэн түүхтэй.

            МАУОУС Уламжлалт анагаах ухааны үндэсний хэмжээний болон Япон, БНХАУ, БНСУ-ын шилдэг эрдэмтэн багш нарын баг бүрэлдэхүүнтэй бөгөөд 52% нь доктор болон түүнээс дээш эрдмийн зэрэг, цолтой, Академич-1, МУ-ын Хүний гавъяат эмч-1 бидний бахархал болон багшлан сургаж байна.

            Манай сургууль төгсөлтийн өмнөх сургалтанд 1993 оноос Уламжлалт анагаахын их эмч, 2012 оноос Зүү төөнө заслын их эмч, 2016 оноос Уламжлалт анагаахын засалч мэргэжилтэн бэлтгэж эхэлсэн. Мөн 2023 оноос Уламжлалт анагаах ухааны эмийн ургамал судлаач мэргэжлээр ХААИС-ийн Агро-Экологийн сургуультай хамтарсан хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлээд байна.  Төгсөлтийн сургалтанд Уламжлалт анагаахын чиглэлээр магистр, докторын хөтөлбөр хэрэгжүүлж байгаа бөгөөд Япон, Хятад, Лаос, Бутан, ОХУ, ӨАБАУ зэрэг улсын иргэд суралцдагаараа онцлог юм. Төгсөлтийн дараах сургалтыг нийт 8 хөтөлбөрөөр элсэлтээ авч эмч мэргэжилтнүүдээ мэргэшүүлж байна.      Манай сургууль Уламжлалт анагаахын их эмч, Зүү төөнө заслын их эмч, Уламжлалт анагаахын засалч зэрэг бакалаврын, Уламжлалт анагаах ухааны магистрийн хөтөлбөрүүдээ үндэсний хэмжээнд магадлан итгэмжлүүлсэн. ОУ-ын хэмжээнд БНХАУ-ын Тяньжины Хятад Анагаах Ухааны Их Сургууль (Tianjin University of Chinese Medicine)-тай Зүү төөнө заслын их эмч 4+2 хөтөлбөр болон Японы Токио Ариаке Их Сургууль (Tokyo Ariake University of Medical and Health Science)-тай Уламжлалт анагаахын засалч хамтарсан хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлж байна.

            Эмнэлзүйн тэнхимийн эрхлэгч нар Монгол Анагаах Ухааны Төв Эмнэлэгт амбулаторийн тасгийн эрхлэгчээр мэргэжлийн үйл ажиллагаа, Монгол Уламжлалт Анагаах Ухааны Хүрээлэнд секторын эрхлэгчээр эрдэм шинжилэгээ, судалгааны чиглэрээр хавсран ажиллаж байна.

            Цаашид бид олсон амжилтаа улам бататган, чадварлаг эмч, эмнэлгийн ажилчид бэлтгэх эрхэм үйлсээ нэр төртэй биелүүлэхээр ажиллаж байна.