АШУҮИС-ийн МАУОУС болон Япон улсын Токио Ариаке Их Сургуультай хамтран хэрэгжүүлж буй Уламжлалт анагаахын засалч хөтөлбөрийн төгсөх 4-р дамжааны 10 оюутан дамжааны эмнэлзүйн дадлага 2023 оны 3 сарын 10-24 өдрүүдэд Токио хотноо амжилттай явагдлаа.
Монгол Анагаах Ухааны Олон Улсын Сургуулийн Уламжлалт Анагаахын Засалч хөтөлбөрийн оюутнууд Япон улсын Токио Ариаке Их Сургуульд жүдо бариа заслын эмнэлзүйн дадлага, жүдо спорт, жүдо бариа заслын судалгааны арга зүй хичээлүүдийг судлан OSCE шалгалтаа амжилттай өглөө. Корона вирусийн цар тахлын дараах анхны гадаад дахь эмнэлзүйн дадлагыг амжилттай дүүргэсэн оюутнуудад Токио Ариаке Их сургуулийн захирал Хироши Хаяаши батламжийг гардууллаа.
Зүү Төөнийн их эмчийн төгсөлтийн өмнөх сургалтын хөтөлбөрийн хүрээнд мэргэжлийн тэнхимийн багш нар нь зүү төөнө заслын 5-р дамжааны эмнэлзүйн дадлагыг Тяньжин хотын УАУ-ны эмнэлэг, сургуультай хамтран хийлээ. Эмнэлзүйн дадлага сургалтын хүрээнд бид Тяньжин хотын УАУ-ы их сургуулийн шинэ кампус дээр ХАУ-ы хэл, судас оношилгоо, зүү эмчилгээний хичээлүүдийг профессор багш нараар заалгахаас гадна Тяньжин хотын УАУ-ны их сургуулийн харьяа нэгдүгээр эмнэлэг дээр амбулатори болон тасагт дадлага сургалт хийв. Сургалт 2023.05.29-2023.06.02 өдрүүдэд болж өнгөрлөө.